Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ногооннуур сумын сургууль "Амжилтад хүрэх боломж" төсөл хэрэгжүүлж байна



Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд "Амжилтад хүрэх боломж" нэртэй төсөл амжилттай хэрэгжиж байна. Уг төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр БШУЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн 5 дугаар шатанд шалгарсан төсөл бөгөөд сурагчдын онцлогт тохирсон аудио  /МР3, МР4/ хэрэглэгдэхүүнийг хэвлэмэл материалтай хослуулан хичээлийн хоцрогдлыг  нөхөх, арилгах, багш, сурагч, эцэг эхийн бүтээлч санааг дэлгэрүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд Мобиком корпорацитай хамтарч сумын төвийн болон сүлжээтэй газарт оршин суудаг бага ангийн 261 сурагчид онлайн хичээл хийхэд ашиглах сим карт олгожээ.  Мөн 60 малчин өрхийн  128 сурагчид аудио тоглуулагч,  4-8 GB-ын багтаамжтай  мемори карт өгчээ.
Ингэснээр интернэт, гар утасны сүлжээгүй газарт оршин суудаг сурагчид МРЗ тоглуулагч, мемори карт  ашиглан аудио хичээл сонсож, багш нарын боловсруулж өгсөн интерактив хэрэглэгдэхүүнийг эцэг эхтэйгээ хамтарч ашиглах бололцоо бүрдсэн байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ