УИХ-ын гишүүн Т.Аубакирын санаачилгаар Баян-Өлгий аймагт “ЭЕШ-2021-т амжилттай оролцоцгооё” төсөл хэрэгжиж эхэллээ. “Elab Education Academy”-тэй хамтран хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд тус аймгийн төгсөх ангийн сурагчдад Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй 150 гаруй багш математик, монгол хэл, физик, хими, нийгэм, англи хэлний хичээлүүдийг цахимаар заах аж.
Ирэх зургадугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх төслийн танилцуулах онлайн уулзалтыг аймгийн боловсролын салбарын төлөөллүүдийг оролцуулж энэ сарын 9-ний өдөр зохион байгуулсан байна.
Төсөлд хамрагдах хүсэлтэй хүүхдүүд анги удирдсан багшдаа бүртгүүлж, онлайн хичээлд суух боломжтой.
Түүнчлэн энэ жил анги хамт олноо амжилттай удирдаж ЭЕШ-ын дундаж оноогоор аймагтаа тэргүүлсэн шилдэг 6 багшид зөөврийн компьютер, ЭЕШ-ын оноогоор тэргүүлсэн шилдэг 6 сурагчид тус бүр 1 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоо УИХ-ын гишүүн Т.Аубакир илэрхийлээд байна. Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймагт 2020-2021 оны хичээлийн жилд 1684 урагч 12 дугаар ангид суралцаж байгаа юм.