Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мод үржүүлгийн газар байгуулна


"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг "Шар тал” хэмээх газар Шведийн орчин үеийн бүрэн автоматажсан технологиор мод үржүүлгийн газар байгуулахаар ажиллаж байна. Шар талд зөвхөн Мод үржүүлгийн газар байгуулах бус үүнийг дагасан олон ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ хамгаалалтын зурвас нь цэцэгт ургамалтай, өнгө өнгийн цэцэгс, алим, жимсний плантацтай байх юм.

Энэ талаар "Ойн генетик нөөцийн төв”-ийн ойжуулагч Р.Энхболд, "Алсдаа бид монос, гүйлс, давжаа алим, өрөл гэх мэт төрөл бүрийн жимс тарьж, зарж борлуулна. Зөгийн аж ахуйтай болно.

 

Зөгийн хөргүүртэй, зөгий өвөлжих байртай, төрөл бүрийн жимс жимсгэнэ, аялал жуулчлалын бүстэй, амрах буудал, усан сантай байх юм. Усан сан нь хоёр төрлийн загастай байна. Гоёл чимэглэлийн загас, ангийн загас гэсэн. Гоёл чимэглэлийн загасаа худалддаг, ангийн загасаа үйлдвэрийн ажилчдад нийлүүлдэг, эргэн тойрны ойд үрийн плантацууд хийнэ. Мөн ой ашиглалт, сэргэн ургалтад туслах зэрэг ажил хийнэ” гэв.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ