Булган аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Баяннуур, Дашинчилэн суманд ойн зурвас байгуулна. Аймгийн хэмжээнд энэ жил ойжуулалт, байгалийн сэргээн ургалтад туслах ажилд байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх үйл ажиллагааны зардлаас 432,5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Отгонжаргал:
- Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр ойжуулалт 50,0, байгалийн сэргээн ургалт туслах ажил 100,0 талбайд хийж, элсний нүүдлийг тогтоох зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дашинчилэн, Баяннуур суманд 5 га талбайд хамгаалалтын зурвас байгуулна. Энэ ажлын тендер зарлагдаад гэрээ байгуулах шатандаа явж байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал суманд ойжуулалт болон байгалийн сэргээн ургалтад туслах болон элсний нүүдлээс хамгаалах хамгаалалтын зурвас байгуулах ажил хийнэ. Эдгээр ажлын тендер зарлагдаад байна гэж ярилаа.