Булган аймгийн Рашаант суманд бэлчээрийн хортонтой тэмцэх ажлыг 10,0 мянган га талбайд хийжээ. Хөгнө хан, Аргал хайрхан багийн нутагт бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготныг механик арга буюу утагч багажаар устгах ажил зохион байгуулж, түр ажлын байранд 20 иргэнийг ажиллууллаа гэж сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Аймгийн энэ оны төсвийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардалд цөлжилттэй тэмцэх, бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготны устгал хийхээр 64,0 сая төгрөгийг тусгасан юм. Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Бүрэгхангай, Баяннуур, Сайхан, Хишиг-Өндөр сумын бэлчээрийн нийт 40,0 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх бөгөөд зарим суманд энэ ажил эхлээд байна.