Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн дарга Д.Төгсийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр АТГ-т шалгаж байсан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ.