Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймгийн мөрдөгч М насанд хүрээгүй хүүхдүүдэд унадаг дугуй хулгайлсан хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүсэн хэргийг шалгаж байна


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гэмт хэргийг шинжтэй 41 гомдол, мэдээлэл шинээр хүлээн авч, нийт 122 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөн 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Түүнчлэн нийт 604 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 586 хэрэг шалгагдаж байна.
    Үүнд Ховд аймагт хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байсан албан тушаалтан М насанд хүрээгүй хүүхдүүдийг унадаг дугуй хулгайлсан хэрэг хүлээлгэхээр бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэх хэргийг шалгаж, прокурорт шилжүүлсэн байна.
https://ergelt.mn/news/123/single/21017
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ