Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

2019-2022 онд ёс зүйн зөвлөлд 16 өргөдөл ирснийг судлан шийдвэрлэжээ



Хэнтий аймгийн бүх шатны боловсролын байгууллагын ёс зүйн зөвлөлийн албан хаагчдад зориулсан “Төрийн албаны үнэт зүйл- боловсролын салбарын ажилтнууд” зөвлөгөөнийг Чингис хотод өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнд тус аймгийн 18 сум, 4 тосгоны 150 орчим албан хаагч оролцож байгаа юм.  Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нээж үг хэлсэн бөгөөд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар цахим мэндчилгээ дэвшүүллээ.
Аймгийн хэмжээнд 26 сургууль, 36 цэцэрлэг, 1 политехник коллеж, 1 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж, 1300 орчим багш ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/298 захирамжаар орон тооны бус “Багшийн ёс зүйн зөвлөл”-ийг Засаг даргын орлогчоор ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, багш нар ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомж болон хувь хүний харилцаа хандлага, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр жил бүр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2019-2022 онд ёс зүйн зөвлөлд 16 өргөдөл ирснийг судлан шийдвэрлэж, багш, ажилтны ёс зүйн зөрчил гаргасан 16 албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулж, 6 албан хаагчийг цалингийн хувиар, 5 албан хаагчид сануулах арга хэмжээ авч, 1 албан хаагчийг албан тушаал бууруулж, 1 албан хаагчийг ажлаас чөлөөлж, 3 албан хаагчийг иргэний хэргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд багшийн ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулж, 2018 оноос хойш цахим болон танхимаар 31 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 19253 хүнийг хамруулан, ёс зүйтэй холбоотой зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор боловсролын байгууллага бүр БАТАЛГАА гарган гарын үсэг зуруулж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд ёс зүйн дүрэмтэй холбоотой нэмэлт заалтуудыг тусган баталгаажуулан ажиллаж байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд дээрх сургалт уулзалт өрнөж байгаа юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ