Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Анхаар: “Ковид19” халдварын нас баралтанд тамхины хэрэглээ нөлөөлж байна


Тамхи эрүүл мэндэд хортой, гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч үүнийг мэдсээр байж тамхи татаад байвал өтөл цагт тархинд цус харвах, зүрхний шигдээс, уушгины хавдар зэрэг олон эмгэгээр өвчлөх эрсдэл их өндөр. 
Үүнээс гадна дэлхий нийтийг түгшээгээд байгаа “COVID-19” цар тахлын, дэгдэлтийг нэмэгдүүлж, нас баралтанд нөлөөлж буй зүйлийн нэг нь тамхидалт хэмээн анхааруулж байна.
Тодруулбал,
“COVID-19” халдвараар нас баралтын тоогоор Азийн орнуудаас Индонез улс хамгийн өндөр байна. Үүний шалтгаан нь тамхины хэрэглээ их байгаатай холбоотой гэж үзжээ. Тиймээс ч иргэддээ тамхинаас татгалзахыг уриалж байгаа юм байна. Хэдийгээр олон мянган хүмүүс тамхины хор уршгийг мэддэг ч өдөр бүр тамхиа татсаар байна. 
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс 2010 онд хийсэн судалгаагаар хүн амын дийлэнх хувь нь тамхи эрүүл мэндэд хортойг мэддэг гэж гарчээ. Монгол Улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу 27 хувь нь тамхи татдаг гэжээ. Өөрөөр хэлбэл бид тамхины хайрцаг дээрх “Тамхи таны эрүүл мэндэд хортой“ гэсэн сануулга бүхий зургийг хардаг, хортой гэдгийг мэддэг ч татсаар байдаг. Манай улсын тамхи татдаг хүмүүсийн 49 хувийг эрчүүд, таван хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.  Энэ нь хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг гэсэн үг юм. Тиймдээ ч Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ богино насалдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тамхи татдаг хүмүүсийн дундаж наслалт 52 нас ажээ. 
Тамхины найрлагад хорт хавдар үүсгэх 4,800 төрлийн химийн бодис агуулагддаг байна. Өдөрт 1-9 тамхи татдаг хүн татдаггүй хүнээс хорт хавдар тусах нөхцөл нь 4 дахин их байдаг. Харин өдөрт 10-19 тамхи татдаг хүн хавдар тусах нь 7 дахин их магадлалтай гэнэ. Тамхинаас гараад 10 жил болоход хорт хавдраар өвчлөх магадлал татдаггүй хүнийхтэй адилхан болно гэж эрдэмтэд тогтоожээ. 
Иймд аль болох залуу насандаа тамхийг хаяж өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалаарай. 
 М.Баяр
Updown.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ