Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дайвар ачаа нэрээр хар тамхи авчирч борлуулдаг залуусыг баривчлав

Мансууруулах бодис эд бараанд нууж, дайвар ачаа болгон хүмүүст мөнгө төлөн улсын хилээр нэвтрүүлсэн залуусыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд энэ сарын 5-нд баривчилжээ. Туркээс ирж буй нэг залууд тус улсаас дайвар ачаа төлбөр төлөн өгч явуулсан бөгөөд Буянт-Ухаад ирэхэд нь нэг залуу тосож авахаар болсон аж.
Барааг нэвтрүүлсэн болон нисэх буудалд хүлээн авсан залуусыг хууль сахиулагчид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд дайвар ачаа авчирсан залууг мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэмээн яллагдагчаар тооцсон байна. 
Дайвар ачаа авсан иргэн тухайн ачаанд хар тамхи нуусан болохыг мэдсэн, эсэхээс үл хамааран “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж үзэх хууль манайд үйлчилж буй. Тиймээс аль ч улсын хилээр нэвтрэхдээ бусдын дайвар ачаа, илгээмжийг авахгүй байх, авсан тохиолдолд тухайн улсын хилээр нэвтрэхээс өмнө задалж үзэх, хууль хяналтын байгууллагын ажилтанд хандан шалгуулахыг хууль сахиулагчид зөвлөлөө. Дайвар ачаа хилээр нэвтрүүлсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол Эрүүгийн хуулийн 20.7-3 дахь хэсэгт заасны дагуу 5-12 жил хорих ял шийтгүүлэх хуулийн заалттайг ч цагдаагийнхан анхааруулав.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ