Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

17 настай Грета Тунберг НҮБ-ын Хүүхдийн санд 100 мянган доллар хандивлалаа

Шведийн 17 настай, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг цар тахалтай тэмцэх ажилд зориулж НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-д 100.000 ам.доллар хандивлалаа. ЮНИСЕФ энэ талаар пүрэв гаригт мэдэгдсэн юм. Грета Тунберг Данийн ядуурлын эсрэг “Human Act” ашгийн бус байгууллагаас авсан 100.000 ам.долларын шагналын мөнгөө хандивласан аж. Тэрээр “Коронавирус цар тахал нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй нэгэн адил хүүхдийн эрхийн хямрал юм. Цар тахлын хямрал дэлхий дээр амьдарч буй бүх хүүхдүүдэд нөлөөлж байгаа бөгөөд энэ байдал цаашид ч удаан хугацаанд үргэлжилнэ. Хямрал эмзэг бүлгийн хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлж буй. Тиймээс та бүхнийг эдгээр хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, үргэлжлүүлэн боловсрол эзэмшихэд чухал үүрэгтэй НҮБ-ын Хүүхдийн санд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна” гэжээ. 
НҮБ-ын Хүүхдийн сан уг хандивыг цар тахлын улмаас сургууль завсардсан, нэн ялангуяа сургуулийн үдийн хоолоор амь зуудаг эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн тусламжийн хөтөлбөрүүд болон тэдний эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зориулахаа мэдэгдэж, цаашид хандив нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлсэн юм. Мөн “Human Act” байгууллага Грета Тунбергийн энэхүү сайхан сэтгэл болон уриалгад талархал илэрхийлж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хийсэн түүний гавьяаг үнэлэн олгосон шагнал нь нүдээ олсон болохыг цохон тэмдэглэсэн байна. 
О.Мөнхбат
Эх сурвалж: France 24
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ