Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвдөх нь эрс нэмэгджээ


Хөвсгөл аймагт сүүлийн үед бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчлөх нь эрс нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 72 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн дотор 69 нь уушгины хатгаатай гэнэ. Хүүхдийн тасгийн амбулаториор ажлын цагт өдөрт 100 орчим, оройн цагаар 50-60 хүүхэд тогтмол үзүүлж, үйлчилгээ, зөвлөгөө авч байна. Цэцэрлэг эхэлснээс хойш бага насны хүүхдүүдийн дунд  ханиад томуу эрс нэмэгдэж хүндэрч хатгаа болж байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ ханиалгаж байвал гэрт нь харж халуун илчлэг хоол хүнс, амин дэм өгч байхыг Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Б.Ганчимэг зөвлөж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ