Хөвсгөл аймгийн хэмжээнд бага насны хүүхдүүд коронавируст халдвараар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна.
Сүүлийн 4 цагт аймгийн хэмжээнд нийт 14 тохиолдол батлагдсаны дотор15 хүртэлх насны 8 хүүхэд халдвар авчээ. Тус аймгийн хэмжээнд батлагдсан нийт 265 тохиолдлын 49 нь хүүхэд байгаа аж. Иймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар явуулахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.