Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн хэмжээнд 1-17 насны 50 хүүхэд халдвар авчээ



“Ковид-19” цар тахлын халдварт хүүхдүүд өртөх магадлал өндөр байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Улсын хэмжээнд 18 хүртэлх насны 5058 хүүхэд халдвар авсны дотор Өвөрхангай аймагт 50хүүхэд байгаа юм.
Тодруулбал, нэг настай – 2, хоёр настай – 1, гурван настай – 2, дөрвөн настай – 5, таван настай – 3, зургаан настай – 1, долоон настай – 4, найман настай – 5, есөн настай – 4, арван настай – 4, 11 настай – 3, 12 настай – 4, 13 настай – 3, 14 настай – 2, 15 настай – 2, 16 настай – 1, 17 настай – 4, нийт 1-17 насны 50 хүүхэд халдвар аваад байна.
Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор хүүхдүүд олноороо гадаа тоглох нь ихэсч, энэ үеэр хүнсний зүйлийг хувааж хэрэглэх, тоглоомоо дамжуулах, амны хаалтаа авах, гэртээ орж ирээд гараа угаахгүй байх зэргээр халдвар авах, тараах эрсдэлтэй нөхцөлийг нэмэгдүүлж байна.
Иймд хүүхдүүддээ хараа хяналт тавих, тоглоомын талбайд олноор тоглуулахгүй байх, олон хүнтэй газар салхилуулахгүй байх, гадуур явуулахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос эцэг эхчүүдэд анхаарууллаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ