Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүүлийн хоёр хоногт халдвар бүртгэгдээгүй

Аймгийн шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Тус аймгийн хэмжээнд сүүлийн хоёр хоногт халдвар нэмж бүртгэгдээгүй гэдгийг мэдэгдэв.
Тодруулбал, аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 4-ний байдлаар 1488 иргэнийг түргэвчилсэн, 1463 иргэнийгPCR шинжилгээнд хамруулснаас 4 дүгээр сарын 4-ний 6.00 цагийн байдлаар өвчлөл нэмэгдээгүй байна.
Харин 21 хүн тусгаарлан ажиглах байранд, 2758 иргэн гэрийн ажиглалтад байгаа гэх мэдээллийг Эрүүл мэндийн газраас өглөө.
Харин АНЭ-ээс мэдээлэхдээ, Баруун-Урт суманд 20, 50 ортой хоёр эмнэлэгт халдвар авсан 40 иргэнийг хэвтүүлэн эмчилж байна. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, 38 хүнийх хөнгөн байна. Эмчлүүлэгсдийг насны ангиллаар авч үзвэл 16-24 насны дөрөв, 25-44 насны 21, 45-49 насны нэг, 50-64 насны 11, 65-аас дээш насны гурван иргэн байгаа аж. Мөн батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн гишүүд болох бага насны найман хүүхэд эмнэлэгт хамт тандалтын ажиглалтад байгаа гэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ