Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүүлийн таван жилд сүрьeэ өвчний тохиолдол нэмэгджээ


Ховд аймгийн хэмжээнд 2016 оноос хойш сүүлийн таван жилд сүрьеэ өвчнөөр 233 хүн өвчилсөн байна. Үүнд уушгины хэлбэрийн сүрьеэ өвчний онош бүхий 122, уушгины бус эрхтэний сүрьеэ өвчний оноштой 111 хүн байгаа юм. Энэ нь өмнөх таван жил (2010-2015 он)-тэй харьцуулахад уушгины сүрьeэ 2.4, уушгины бус сүрьeэ нь 3.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. 
Сүүлийн үeд ихэвчлэн 50-аас дээш насны иргэд энэ төрлийн өвчнөөр оношлогдох хандлагатай байгаа тухай Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц. Мягмарсүрэн хэллээ.

Иймээс цаашид сумдын удирдлага болон эрүүл мэндийн байгууллага хамтран “Сүрьеэгүй сум” болох зорилт дэвшүүлж, өөрсдийн ажлын төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагааныхаа хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг холбогдох салбарын мэргэжилтнүүд уриаллаа.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ