Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тарваган тахлаар өвчилсөн иргэний биеийн байдал маш хүнд байна


Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахал өвчний тохиолдол батлагдсан. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хурлаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Тухайн иргэний биеийн байдал хүндэрч уушгины хэлбэрт шилжсэн. Уг хүн өмнө нь сумын эмнэлгээр хоёр удаа үйлчлүүлсэн бие нь хүндэрсэн байсан. Аймгаас мэргэжилтнүүд очиж ажиллаж байгаа. Тухайн иргэний биеийн байдал маш хүнд байгаа. Уушгины хэлбэр учраас ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагаас халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ хүний нэгдүгээр хавьтал 25 хүнд тарваган тахлын нян үүсгэгчийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан" гэв.
http://eagle.mn/r/75933
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ