2022 оны хаврын тариалангийн бэлтгэл ажлын талаар Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас тодрууллаа. Ховд аймаг өнгөрсөн 2021 онд 2852 га талбайгаас 27939.82 тонн ургац хураан авсан. Энэ нь өмнөх оноос тариалсан талбай 306.3 га буюу 12 хувиар, хураасан ургац 3069.3 тонн буюу 12.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тэгвэл энэ ондмөн тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх аж. Өөрөөр хэлбэл, 2022 ондХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгаврын хүрээнд нийт 3381 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнд үр тариа 280 га, тэжээлийн ургамал 650 га, төмс 744 га, хүнсний ногоо 1124 га, жимс жимсгэнэ өссөн дүнгээр 583 га талбайд тарих юм.
Хаврын тариалалтын бэлтгэл ажил ирэх гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ. 3200 гаруй тариаланч ажиллаж, 350 гаруй трактор, техник, тоног төхөөрөмжийг ашиглах замаар бууц бордоо буулгах, талбайгаа бэлтгэх, үрслэг бойжуулах зэрэг ажил өрнөхөөр байна.