Ховд аймгийн тариаланчид 2021 оны хавар нийт 2795.4га талбайд тариалалт хийсэн.Үүнээс үр тариа 347 га, тэжээлийн ургамал 652.3га, төмс 725.5 га, хүнсний ногоо 1070.6 га талбайг эзэлж байна.
Ховд аймгийн тухайд энэ жил нийт 26 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөжээ.Одоогоор намрын ургац хураалтын ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөдeсдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 522 га талбайгаас 8125 тонн ургац хураан авчээ.Энэ нь нийт хураан авах төлөвлөгөөт ургацын талбайн 46.5 хувийг эзэлж байна.
Ховдын тариаланчид одоо шинэ ургацын хүнсний ногоо, тэр дундаа өргөст хэмх, улаан лооль, сонгино, байцаа, тарвас, амтат гуа зэргийг түлхүү зах зээлд нийлүүлж буй.
Үндсэндээ ургац хураалтын ажил аравдугаар сар хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд ургацаа бүрэн хураан авах боломжтой гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Энэ жилийн хувьд аймгийн төв буюу Жаргалант суманд өрхийн тариалан эрхлэлт өмнөх оныхоос 10 орчим хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн зарим иргэд ашиглахгүй байсан талбайг түрээсийн журмаар ашиглаж, төмс, хүнсний ногоо тарьсан.Гэр хорооллын бүсэд амьдардаг айл өрхүүд хашаандаа хүнсний ногоо, мод тарих нь нэмэгдсэн зэрэг давуу тал бий болсон тухай салбарын мэргэжилтнүүд онцоллоо.