Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангай аймаг энэ онд 1 га талбайгаас 10-95 цн ургац хураан авахаар тооцоолжээ



Архангай аймаг өнгөрөгч хавар үр тариа 7413.1 га талбайд, тосны ургамал 1178 га талбайд, төмс 251.9 га, хүнсний ногоо 104.6 га талбайд тариалсан. Энэ онд аймгийн хэмжээнд 1 га-гаас үр тариа 14 цн, тэжээлийн таримал 35 цн, тосны таримал 10 цн, төмс 90 цн, хүнсний ногоо 95 цн-ийг тус тус хураан авахаар тооцоолжээ. Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 6913.1 мянган га-гаас 9678.3 тн үр тариа, 1546.7 мянган га-гаас 5413.5 тн тэжээлийн таримал, 1178.0 мянган га-гаас 1178.0 тн тосны таримал, 251.9 мянган га-гаас 2267.1 тн төмс, 104.6 мянган га-гаас 993.7 тн хүнсний ногоо хураан авна.
Үр тарианы ургацын болц цаг агаарын байдлаас шалтгаалан жигд биш, оройтож болох магадлалтай байгаа тул ургац хураалт 09 дүгээр сарын дундаас эхлэх товтой байна. Энэ зун уринш бэлтгэх ажил 10600 га талбайд хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай явж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ