Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяныг зохион байгуулна


Булган аймгийн Засаг дарга “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяныг энэ оны 12 дугаар сарын 10 хүртэл хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын тухай хууль, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хог хаядлыг багасгаж, орчны бохирдол, доройтлыг бууруулах ажлыг зохион байгуулж, хоггүй цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор сүүлийн хэдэн жил аян зарлаж байгаа юм. Хог хаягдлыг цэвэрлэн зайлуулах, сургалт, сурталчилгаа хийх, хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх чиглэлээр аяны үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Өнгөрсөн онд “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аян зохион байгуулан бүх нийтийн цэвэрлэгээ хийж 28,6 мянган тонн хуурай хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хаяж, 95 гол горхи, булаг шанд, нуурын орчмыг цэвэрлэсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ