Хүний эрүүл ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хот тохижилтыг сайжруулах зорилгоор Замын-Үүд сумын ЗДТГ-аас "Цэмцгэр Замын-Үүд" аяныг зохион байгуулж байна.
Сумын төсөвт байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн зам талбайг өөрсдийн санаачилга, хүч хөрөнгөөр засварлаж буй.
Сүлд багийн наймдугаар хэсэгт байрлах тоглоомын талбайг Сайншанд замын Дөрөвдүгээр ангийн харьяа, Замын-Үүд сумын замын хэсэглэлийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд засч сайжруулсан бол ерөнхий боловсролын I, II, III сургууль, хүүхдийн I,II,III,IV,V,VI,VII цэцэрлэгийн хамт олон ойр орчмынхоо газрыг тохижуулахад идэвхтэй ажиллаж байгаа аж.
Цаашлаад нийтийн эзэмшлийн гудамж талбай, айл өрхийн хашаанд хаясан дахин ашиглах боломжгүй болсон автомашины кабин, төмрийн хог хаягдлыг цэвэрлэхээр төлөвлөж байна.