Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Замын-Үүд” боомтоор иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна



УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэхээр болсон.
Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийт 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн  “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна.
Харин өнөөдөр 25 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ. “Замын-Үүд” боомтоор иргэдийг зохион байгуулалтайгаар хил нэвтрүүлэх ажиллагаа маргааш үргэлжилнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ