Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөд хөршөөс эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авахаар ажиллаж байна



Улсын Онцгой комиссынэнэ оны 25 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Аймгийн Онцгой комиссоос БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор татан авахаар ажиллаж байна.

Улсын хилээр нэвтрүүлсэний дараа  иргэдийг коронавирусний халдварын шинжилгээнд хамруулж 21 хоногийн хугацаанд Замын-Үүд болон Сайншанд суманд тусгаарлан ажиглалтад байлгах ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Улсын Онцгой комиссоос дөрвөн  хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорноговьд ажиллаж байна.

Ташрамд дурдахад, Онцгой комиссын шийдвэрийн дагууөнгөрсөн хугацаанд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэнийг гурван удаа зохион байгуулж байжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ