Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жендэрийн салбар хорооны ажлыг эрчимжүүлнэ



Баянхонгор аймгийн Жендэрийн салбар хороо энэ оны анхны хурлаараа 2021 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, энэ оны ажлын төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцлээ.
Энэ удаагийн хуралдаанд Салбар хорооны дарга Д.Мөнхсайхан, гишүүд оролцов. Өнгөрөгч 2021 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Жендэрийн салбар хорооны нарийн бичгийн дарга В.Наранчимэг хуралд оролцсон дарга, гишүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан. 2021 оны ажлын төлөвлөгөөний биелэлт дунджаар 43.3 хувь буюу 50.4 хувийн биелэлтэй байгаа нь цар тахлын үеийн нөхцөл байдал, нөгөө талаар салбар хорооны гишүүдийн ажил хариуцах байдал жигд бус байсантай холбоотойг тэрээр онцлон тэмдэглэж, ирэх оны төлөвлөгөөний биелэлтэд онцгой анхаарч ажиллахыг сануулав. 2022 оны ажлын төлөвлөгөөний төслийг Жендэрийн салбар хорооны дарга нэг бүрчлэн танилцуулж, Салбар хорооны гишүүд хариуцсан ажилдаа илүү нухацтай хандаж ажиллахыг анхааруулж тэдний санал бодлыг сонслоо.
Тус ажлын төлөвлөгөөтэй холбогдуулан Салбар хорооны зарим гишүүд санал бодлоо илэрхийлсний дараа тэдний саналыг тусгаж, төлөвлөгөөг хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар батлав.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ