Ховд аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулах гэж байна. Хуралдааны хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлан, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэх аж. Мөн ирэх 2022 оны зорилтын тухай илтгэл, 2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, 2022 оны төсвийн төслийн тухай хэлэлцэх төлөвтэй.
Үүнээс гадна Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний тухай илтгэл зэрэг асуудлыг аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ гэж ИТХ-аас мэдээлэв.