Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Ахмадаа ачилъя" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ



Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал энэ сарын 3-ны өдөр болж, хэд хэдэн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцлээ. Үүнээс онцлоход, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан "Ахмадаа ачилъя" хөтөлбөрийг батлав.
Тус хөтөлбөр батлагдсанаар ахмад настны нийгмийн хамгааллын зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний хөгжил оролцоог нэмэгдүүлэх, ажил үйлчилгээг хүртээмжтэй болгох боломж бүрдэж байна гэж албаныхан хэллээ.  
Судалгаанаас үзэхэд Ховд аймгийн хэмжээнд 8 мянга гаруй ахмад настан бий. Тус аймаг жил бүр ахмадын байгууллагын тодорхой асуудлыг шийдвэрлэх санхүүжүүжилтийг орон нутгийн төсөвттусган баталж ирсэн. Үүний зэрэгцээ аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Ахмадаа ачилъя” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан юм. 
Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх, эрүүл насжих, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагааны биелэлт өмнөх жилүүдэд 90 хувь буюу “хангалттай сайн” хэрэгжсэн гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэжээ. Иймээс тус дэд хөтөлбөрийг ирэх 2024 он хүртэл дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санал гаргасан аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ