Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Уусан бол бүү жолоод" аяны хүрээнд 2308 зөрчил илрүүлжээ


Тээврийн цагдаагийн албанаас "Уусан бол бүү жолоод" аяныг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс орон даяар өрнүүлж байгаа. Тус аян нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид уг аяны хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 39, хурд хэтрүүлсэн 37, бусад төрлийн 2150, нийт 2308 зөрчил илрүүлжээ. Зөрчил гаргасан жолооч нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 иргэнийг эрхийг хасан  400 мянган  төгрөгөөр торгож, 15 жолоочийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан ажээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ