Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах, хөгжүүлэх өрөөг нээлээ

Нийгмийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс санаачилсан “Тэгш боломж” төрийн бус байгууллага 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн хэмжээнд бүртгэлтэй 400 гаруй хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, үе тэнгийнхэний харилцаа хандлагыг өөрчлөх, эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тэргүүлэгч, гишүүд зэрэг 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүхий эцэг, эхчүүдэд тулгардаг гол асуудлын нэг нь хөдөлмөр эрхлэлт бөгөөд хүүхдээ харж асрахын тулд нэг нь ажилгүй байх шаардлага үүсдэг аж. Энэ асуудлыг хөнгөвчлөх, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс тус холбооныхон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах, хөгжүүлэх өрөөг шинээр нээж тохижуулаад байна.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж байрны үйл ажиллагаатай танилцаж, “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хөгжлийн асуудлаар санал бодлоо хэлж, туршлагаа хуваалцдаг, зарим үед хүүхдээ орхиод гадуур ажил төрлөө хөөцөлддөг байх боломжийг нээсэнд аймгийн удирдлагын хувьд талархаж байна” хэмээгээд багшаар ажиллах байнгын нэг орон тоог шийдэж өгөхөөр боллоо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ