Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй 41 хүүхдийг сэргээн засах үйлчилгээнд хамруулав



Хөгжлийн бэрхшээлтэй 41 хүүхдийг сэргээн засах өдрийн үйлчилгээнд хамруулсан гэжХовд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний хүрээнд “Ивээл” эмнэлэгтэй хамтран 2021 онд хөгжлийн бэрхшээлтэй 41 хүүхдэд хоёр ээлжийн дагуу орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сэргээн засах өдрийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна.  
Тус үйлчилгээнд хамрагдсанаар хүүхдийн гар, хөлний хөдөлгөөн сайжирсан, шүлс гоожихоо больсон, нойронд сайн болсон. Нэг хүүхэд алхаж явдаг болсон гэх мэт үр дүн гарч байгааг зарим эцэг, эхчүүд ярьж байв.   
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ