Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Багахангай дүүрэгт 125 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Нийслэлийн Багахангай дүүргээс 360 орчим иргэн дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн Орон сууцны корпорац ХК-д ирүүлэн, нээлттэй сонгон шалгаруулалт явуулжээ. Улмаар зорилтот найман бүлгийн 94 өрхийг шалгаруулсан байна. Шалгуурт тэнцсэн иргэд 5-7 жилийн хугацаанд урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр төлбөрөө төлж барагдуулах бөгөөд нэг ам.метрийн үнийг 700 мянган төгрөгөөр тооцон олгосон байна.