Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдад зориулсан 540 айлын орон сууцны барилгын ажил хэзээ дуусах талаар тодрууллаа.
“Ковид-19” тар тахлын нөхцөл байдал, хил гаалиар оруулж ирэх бараа материалын саатлаас үүдэж хугацаа нь хойшилсон. Гэхдээ гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй саяхан уулзсан.
Тус орон сууцны эхний хэсгийг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тухай аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга А.Амгаланзаяа мэдээллээ. Сайншанд сумын баруун хэсэгт өрнөж буй дээрх бүтээн байгуулалтын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БХЯ ажиллаж байгаа бол Дорноговь аймгийн дөрвөн компани консорциум болон хамтран оролцож байгаа юм.
Эхний удаа оффисын үйлчилгээний цогцолбор, 95 айлын орон сууц хоёр, 45 айлын орон сууц нэг, 32 айлын үйлчилгээний талбай бүхий орон сууцыг барих бол хоёрдугаар ээлжинд 95 айлын орон сууц хоёр, 45 айлын орон сууц нэг, 32 айлын үйлчилгээний талбай бүхий орон сууц нэг баригдах аж. Харин гуравдугаар ээлжийн барилга 2023 онд эхэлж 400 хүүхдийн ахлах сургууль, 400 хүүхдийн бага сургууль, 270 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Montsame.mn