Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвчлөл их Баянгол, Баянзүрхэд тус бүр 20 мянган өрхөөс шинжилгээ авна


Нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан болон эрсдэл өндөртэй дүүрэг, хороодын 70 мянган өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулахаар болсон.
Шинжилгээнд хамруулах иргэдийн 70 орчим хувийг өвчлөл гарсан дүүргээс тандалт хийх зорилгоор сонгох талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өвчлөл хамгийн өндөртэй байгаа Баянгол, Баянзүрх дүүрэгт 20 мянган өрхийг, Сонгинохайрхан дүүрэгт 13 мянган өрхийг, Хан-Уулд 6000, Сүхбаатар дүүрэгт 4500, Чингэлтэйд 3000, Багануурт 2000, Налайх дүүрэгт 1000, Багахангайд дүүрэгт 500 өрхийг сонгон шинжилгээнд хамруулахаар тооцоолжээ.
Энэ үйл ажиллагааг энэ сарын 4-11-ний өдрийн хооронд зохион байгуулна. Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.
Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй  хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулна. Тиймээс шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдах болохыг анхаарна уу.
Орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ