Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх туулгад 34500 мал, амьтныг хамруулжээ

Их-Уул сум энэ жил гэрээнд заагдсанаар найман нэр төрлийн өвчний эсрэг вакцинд, 84949 толгой малыг хамруулжээ.


Нийт вакцинд хамрагдах малын 46,8 хувийг нь хамруулсан байна. Харин шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт буюу туулгалтын арга хэмжээнд 80500 мал, амьтан хамруулахаас 34500 мал, амьтан хамрагдаж 42,8 хувь нь хамрагдсан байна. Аймгийн мал эмнэлгийн газартай хамтран мал угаалгын ажлыг хөдөөгийн таван багийн 133800 толгой малыг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс Зарт, Цэцүүх багийн 1500 үхэр, 3600 хонийг эхний ээлжид угаалгад хамруулсан байгаа. Цаашид зорилтод таван багийн малчдыг мэдээ мэдээллээр хангаж, малын угаалгыг жил бүр тогтмол хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Харин боловсруулалтын арга хэмжээнд 5700 мал хамруулахаас 3153  буюу 55.3 хувийг нь хамруулсан байна. Гуурын боловсруулалтын арга хэмжээнд 31900 малыг хамруулахаар төлөвлөөд байгаа. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боом, галзуу, Штам-19, Рев-1 гэсэн  тарилгуудыг бод малд хийсэн. Харин орон нутгийн төсвөөс болон иргэдийн хувийн санхүүжилтээр цусан халдварт, дотрын халдварт хордлого, сахуу,шөвөг ярны вакцин тарилгыг бог, бод малуудад хийгээд байгаа. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд малын халдварт өвчин бүртгэгдээгүй байгаа гэж Их-Уул сумын Мал эмнэлгийн тасгаас тус тус мэдээлэв. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ