Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн хэмжээнд 314 иргэн эмчлүүлж байна

Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 19 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15420 боллоо. Үүнээс Зуунмод суманд 7,Эрдэнэсантад 3, Сүмбэрт 2, Баяндэлгэрт 2, Жаргалантад 2, Заамарт 1, Угтаалцайдамд 1, Цээлд 1 тохиолдол батлагджээ.
Орон нутагт 16113 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 15743 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 56 өвчтөн нас барсан байна. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 314 иргэн эмчлүүлж байгаагаас 123 насанд хүрэгч, 7 жирэмсэн эх, 25 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 94 насанд хүрэгч, 65 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 18 иргэнийг хяналтад авч, 11 иргэн хяналтаас гарч, 656 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.
Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59805, 2 дахь тунд  57170, 3 дахь тунд 14402 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 131377 боллоо. Мөн Батсүмбэр болон Баяндэлгэр суманд түргэн тусламжийн автомашин нэн шаардлагатай байгаа талаар албаныхан хэллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ