Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүүлийн 24 цагт нэмэлт тунд 270 иргэн хамрагджээ


Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 93 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 14744 боллоо. Үүнээс Зуунмод суманд 29, Мөнгөнморьтод 19, Батсүмбэрт 10, Жаргалантад 9, Баянцогтод 7, Эрдэнсантад 6, Угтаалцайдамд 4, Заамарт 3, Баянд 3, Борнуурт 2, Дэлгэрхаанд 1 тохиолдол батлагджээ.
Орон нутагт 15508 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 14631 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 54 өвчтөн нас барсан байна. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 823 иргэн эмчлүүлж байгаагаас 265 насанд хүрэгч, 13 жирэмсэн эх, 32 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 345 насанд хүрэгч, 168 хүүхэд байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд 1369 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.
Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59741 дахь тунд  57048, 3 дахь тунд 10480 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 127269 боллоо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ