Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн хэмжээнд вакцины 3 дахь тунд 7412 иргэн хамрагджээ


Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 208 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 10873 боллоо. Үүнээс Зуунмод суманд 72, Батсүмбэрт 33, Баянчандманьд 19, Заамарт 16, Жаргалантад 11, Борнуурт 10, Баянцогтод 9, Архустад 8, Баянд 7, Лүнд 6, Сүмбэрт 5, Цээлд 5, Аргалантад 4, Эрдэнэсантад 3 тохиолдол батлагджээ. Тус батлагдсан тохиолдлуудын 101 нь насанд хүрэгч, 36 нь хүүхэд байна. 
Орон нутагт 11304 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 9580 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 40 хүн нас барсан байна. 
Сүүлийн 24 цагийн байдлаар 147 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1684 иргэн эмчлүүлж байгаагаас 559 насанд хүрэгч, 27 жирэмсэн эх, 82 хүүхэд байна. 
Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд шинээр 25 иргэнийг хяналтад авч, 126 иргэн хяналтаас гарч, 1761 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна
 Сүүлийн 24 цагийн байдлаар файзер вакцины 3 дахь тунд 58 хүн хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд  коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 59588, хоёр дахь тунд 56736, гурав дахь тунд 7412 нийт 123736 иргэн хамрагджээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ