Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүүлийн 24 цагийн байдлаар 191 өвчтөн эдгэрчээ


Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 137 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 11010 боллоо. Үүнээс Зуунмод суманд 36Угтаалцайдамд 15, Эрдэнэсантад 15, Борнуурт 13, Өндөрширээтэд 13, Жаргалантад 10, Мөнгөнморьтод 9, Бүрэнд 6, Сүмбэрт 5, Баяндэлгэрт 4, Баянхангайд 4, Аргалантад 3, Дэлгэрхаанд 3, Архустад 1 тохиолдол батлагджээ. Тус батлагдсан тохиолдлуудын 101 нь насанд хүрэгч, 36 нь хүүхэд байна. 
Орон нутагт 11515 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 9771 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 41 хүн нас барсан байна. 
Сүүлийн 24 цагийн байдлаар 191 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1703 иргэн эмчлүүлж байгаагаас 541 насанд хүрэгч, 27 жирэмсэн эх, 86 хүүхэд байна. 
Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд 1761 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна
Сүүлийн 24 цагийн байдлаар файзер вакцины 3 дахь тунд 31 хүн хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд  коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 59589, хоёр дахь тунд 56740, гурав дахь тунд 7443 нийт 123772 иргэн хамрагджээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ