Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн хэмжээнд гурав дахь тунд 7300 иргэн хамрагджээ


Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 137 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 10571 боллоо. Үүнээс Зуунмод суманд 56, Борнуурт 17, Заамарт 13, Угтаалцайдамд 11, Эрдэнэсантад 8, Мөнгөнморьтод 7, Баянд 5, Батсүмбэрт 4, Баянхангайд 3, Дэлгэрхаанд 3, Өндөрширээтэд 3, Цээлд 3, Бүрэнд 2, Алтанбулагт 2 тохиолдол батлагджээ. Тус батлагдсан тохиолдлуудын 101 насанд хүрэгч, 36 нь хүүхэд байна.
 
Орон нутагт 10790 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 9102 өвчтөн эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 39 өвчтөн нас барсан байна. 
Сүүлийн 24 цагийн байдлаар 123 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1660 иргэн эмчлүүлж байгаагаас 1314  насанд хүрэгч, 21 жирэмсэн эх, 325 хүүхэд байна. 
Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд шинээр 218 иргэнийг хяналтад авч, 35 иргэн хяналтаас гарч, 1837 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна
 
Аймгийн хэмжээнд  коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 59584, хоёр дахь тунд 56733, гурав дахь тунд 7300 нийт 123617 иргэн хамрагджээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ