Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДЭМБ: Африкийн эмнэлгийн ажилтнуудын 27 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна

 

 

Африк тивд"COVID-19”цар тахалтай тэмцэх галын шугамд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын ердөө 27 хувь нь лвакцинд бүрэн хамрагдаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/пүрэв гарагт мэдээлжээ. "Африкийн эмнэлгийн ажилтнуудын дийлэнх олонх нь вакцинд хамрагдаагүй, "COVID-19”-өөр хүндээр өвчлөх эрсдэлтэй хэвээр байна. Мөн тус бүс нутагт эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ хангалтгүй байна. Тодруулбал, 16 улсад 1000 хүн ам тутамд нэг хүрэхгүй эмнэлгийн ажилтан ногдож байна” гэж ДЭМБ-ын Африкийн бүсийн асуудал хариуцсан тэргүүн Матшидисо Моэти хэлжээ.

Өнөөдрийн байдлаар Африкт 227 сая гаруй тун вакцин тариад байгаа бөгөөд вакцинжуулалтын мэдээллээ ирүүлсэн 39 улсад 3.9 сая орчим тун вакциныг эмнэлгийн ажилтнуудад тарьжээ. М.Моэтийн хэлснээр, Африкт жилийн эцсээр тохиодог баяруудын дараа халдвар тохиолдлын тоо эрс нэмэгдэж болзошгүй байгаа тул эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах ажлыг түргэтгэх хэрэгтэй байна.

Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, пүрэв гаргийн үдийн байдлаар Африкт "COVID-19” халдварын батлагдсан тохиолдлын тоо 8 614 525-д хүрснээс 8 060 549 хүн эдгэрч, 222 254 өвчтөн нас баржээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ