Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“COVID-19”-ийн өвчлөл өнгөрсөн долоо хоногт 4 хувиар нэмэгджээ



Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 2.9 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 49 мянга хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо долоо хоногийн хугацаанд 4 хувиар, нас баралтын тохиолдлын тоо 5 хувиар нэмэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлэв.

"Өнгөрсөн долоо хоногт буюу 10 дугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд дэлхий даяар халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг (4 хувиар) нэмэгдэж, нийт 2 940 336 шинэ тохиолдол бүртгэгдэж, 49 413 хүн нас барсан" гэж ДЭМБ-ын тархалтын талаарх долоо хоног тутмын мэдээнд дурджээ.

Халдварын тохиолдлуудын талаас илүү хувь нь Европт ногджээ. Тус бүс нутагт шинээр халдвар авсан хүний тоо өмнөх долоо хоногийнхоос 18 хувиар өссөн бол бусад таван бүс нутагт буурсан үзүүлэлттэй гарсан байна. Ялангуяа, Африк (21 хувиар) болон Номхон далайн баруун эрэгт (17 хувиар) эрс буурчээ. Үүний зэрэгцээ нас баралтын тоо Ази-Номхон далайн бүс нутагт 16 хувиар, Газрын Дундад тэнгисийн зүүн эрэгт 13 хувиар, Африкт 11 хувиар буурсан байна.

Долоо хоногт халдварын хамгийн олон буюу 512 956 шинэ тохиолдол АНУ-д бүртгэгджээ. Тус улсын араас Их Британи (330 465), ОХУ (248 956), Турк (196 850), Украин (134 235) орж байна. ДЭМБ-ын мэдээлснээр, 10 дугаар сарын 26-ны байдлаар дэлхий даяар халдвар авсан хүний тоо 243 857 028 болж, 4 953 246 хүн халдварын улмаас нас баржээ. Өнгөрсөн хоногт 295 432 хүн халдвар авч, 5 469 хүн нас барсан гэж мэдээлсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ