Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ-д шатахууны үнэ гурван долоо хоног дараалан буурчээ



ОХУ-д шатахууны үнэ есдүгээр сарын 14-20-ны хооронд инфляцын дундаж түвшин 0.1 хувийн үзүүлэлттэй байх үед 0.02 хувиар буурсан байна. Шатахууны үнэ өмнөх хоёр долоо хоногт мөн үнийн өсөлтийн дундаж түвшнээс доогуур байсныг Росстат буюу ОХУ-ын Улсын статистикийн газар мэдээлжээ. Есдүгээр сарын эхэн үеэс хойш бензиний үнэ 0.1 хувиар буурсан байна Харин он гарснаас хойш 6.22 хувиар өсөж, инфляцын түвшнээс 4.9 хувиар өндөр байв.
Бензинээс ялгаатай нь дизель түлшний үнэ оны эхэн үеэс инфляцаас доогуур буюу 4.09 хувиар өсжээ. Есдүгээр сарын 14-20-ны хооронд дизель түлшний үнэ мөн 0.02 хувиар буурсан байна. Росстатын мэдээллээр, ОХУ-д есдүгээр сарын 13-19-ний хооронд бензиний жижиглэнгийн дундаж үнэ литр тутамд 48.87 рубль болж, 1 копейкоор буурчээ. 

Тодруулбал, АИ-92 бензиний үнэ 1 копейкоор буурч, литр тутамд 45.93 рубль, АИ-95 2 копейкоор буурч, литр тутамд 49.74 рубльд хүрсэн бол АИ-98 1 копейкоор өсөж, 57.57 рубль болжээ. Дизель түлшний үнэ литр тутамд 50.62 рубль болж, 1 копейкоор буурсан байна. ОХУ-ын 21 бүс нутгийн төвд бензиний үнэ буурсан бол найман бүс нутагт өсчээ. Москва, Санкт -Петербург хотуудад бензиний үнэ долоо хоногийн дунджаар өөрчлөгдөөгүй байна. Дурдсан хугацаанд тус улсад бензиний үйлдвэрлэл өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.8 хувиар буурч, 731 мянган тонн, дизель түлшний үйлдвэрлэл 3.7 хувиар буурч, 1 сая 459 300 тонн болжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ