Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хонины махны үнэ буурчээ



Аймгийн Статистикийн хэлтсээс 7 хоног бүрийн 3 дахь өдөрөргөн хэрэглээний 12 нэртөрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг судалж гаргадаг байна. Энэ сарын 16-ны өдрийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 11000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд байгаа аж. Харин хонины мах дунджаар 10500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 2.3 хувиар буурчээ. Ямааны мах дунджаар 9500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 4.1 хувиар өсжээ.
Элсэн чихэр дунджаар 3066 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, цагаан будаа 2933 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 2.3 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 5.1 хувиар өссөн байна. Нэг литр шингэн сүү 3433 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 1.9 хувиар буурч, өмнөх сарын дундаж үнээс 11.6 хувиар өссөн бол 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд байна.
Харин шатахууны хувьд А80 бензиний дундаж үнэ 2700 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 78.5 хувиар өссөн байна. А92 бензиний дундаж үнэ 2798.3 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 2.1 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 2.2 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 73.5 хувиар тус тус өсжээ. Дизелийн түлшний дундаж үнэ 2800 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 43.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ