Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДЭМБ: Есдүгээр сар гэхэд улс орон бүр хүн амынхаа 10 хувийг вакцинжуулах хэрэгтэй


ЖЕНЕВ. /NHK/. 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Аданом Гебрейесус коронавирусний вакциныг тэгш хуваарилах чиглэлд хамтран ажиллахыг улс орнуудад уриалжээ. ДЭМБ есдүгээр сар гэхэд улс орон бүр хүн амынхаа 10 хувийг вакцинжуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Т.Гебрейесус даваа гаргаас цахимаар эхэлсэн ДЭМБ-ын жил тутмын ассамблейн үеэр үг хэлэх үеэрээ ийнхүү мэдэгджээ. Энэхүү чуулганд тус байгууллагын 194 гишүүн бүгд оролцож байгаа юм.
 
ДЭМБ-ын тэргүүн одоогийн байдлаар тариад буй бүх вакцины 75 гаруй хувь нь ердөө 10-хан оронд ногдож байгаа нь маш тэгш бус байгааг дурдаад, ийм байдал нь цар тахлыг ужигруулж байна гэж хэлжээ.
Ийнхүү тэрбээр коронавирусний вакциныг тэгш хуваарилах зорилгоор санаачилсан “COVAX” хөтөлбөрт тусламж үзүүлэхийг улс орнуудад уриалсан байна.
Ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл үргэлжлэх чуулганы үеэр оролцогч талууд халдварын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ тэргүүтэй сэдвийн талаар хэлэлцэнэ. 
Мөн шинэ халдварт өвчнүүдийн эсрэг олон улсын бэлэн байдлыг бэхжүүлэх төлөвлөгөөг батлах төлөвтэй байна. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ