Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусний вакцины асуудлаарх түншлэлд 172 орон нэгджээ



Коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой олон улсын COVAX ("Ковакс") механизмд 172 орон нэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус даваа гарагт Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Тэрбээр коронавирусний эсрэг эм хэрэгсэл гарган авах ажлыг түргэтгэх асуудлаарх түншлэлд нэгдэхийг хүссэн захидлыг бүх улс оронд өнгөрсөн долоо хоногт явуулснаа дурдсан байна.
ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, өнөөдрийн байдлаар дэлхийн 172 улс “COVAX” механизмд оролцож байна. “Бид энэхүү хүчин чармайлтад цаг тухайд нь нэгдэн орсон улс орнуудад лицензтэй, батлагдсан бүх вакциныг тэгш хүртээх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ