Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ундны усанд агуулагдах ураны хэмжээ зохих хэмжээнээс их байна


Баруун-Урт сумын ундны усан дахь ураны агууламж зохих хэмжээнээс их гарчээ. Тодруулбал, ДЭМБ-аас ундны усанд агуулагдах ураны хэмжээг 30 мкг/л байхыг зөвшөөрдөг бол Баруун-Урт сумынх 46 мкг/л байна гэж шинжилгээгээр батлагджээ.
Энэ талаар "Дөрвөлж" ОНӨҮГ-ын Лабораторийн эрхлэгч Ц.Нандинцэцэгээс тодруулахад, Баруун-Урт сумын ундны эх үүсвэрээс дээж авч, тогтмол шинжилдэг, мөн МХГ-т дээжээ давхар хүргүүлдэг. Энэ шинжилгээгээр ундны усан дахь ураны хэмжээ зохих хэмжээнээс их байна гэдэг дүгнэлт гарсан. Ганц Баруун-Урт ч биш Халзан, Баяндэлгэр зэрэг хэд хэдэн сумынх адил хэмжээнд байгаа. Энэ нь Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 70 хувьд ураны илэрц байгаатай холбоотой. Учир нь ундны усыг газрын гүнээс авдаг учир ихэнх газар нутгаар тархсан ураны агууламж усанд илэрч байгаа гэсэн үг. Гэхдээ манай аймагт тархсан ураны илэрцийн хувьд цөмийн идэвхжилгүй гэдгээрээ аюул багатай. Ер нь ундны усанд байх микро, макро элементүүдийн нэг бол уран. Гагцхүү заасан хэмжээнд байх ёстой гэв.
Хэлсэнчлэн Сүхбаатар аймгийн хэд хэдэн сумын ундны усан дахь ураны агууламж их байгаа гэнэ. Үүнийг шийдвэрлэх гол арга зам нь ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулж, усаа шүүж хэрэглэх гэдгийг албаныхан хэлж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ