Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ундны усны эх үүсвэрийг ирэх сард ашиглалтад оруулна


Баянхонгор сумын ундны усны эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, цагт 54м3-ийн хүчин чадалтай, гүний эх үүсвэр шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Орон нутгийн төсвийн 117 сая, НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр хэрэгжиж буй “Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслөөс 57 сая төгрөгийн санхүүжилт нийт 174 сая төгрөгөөр барьж буй тус ундны усны эх үүсвэрийг 11 дүгээр сард ашиглалтд оруулна.
Гүйцэтгэгчээр “Баян заг дриллинг” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоо ажлын явц 85 гаруй  хувьтай байна.  
Ундны усны эх үүсвэр худаг аймгийн төвд хоёр байсан боловч энэ зуны үерт нэг худаг нь унаснаар нэг үүсвэрээр зөвхөн хэрэглээгээ ханган ажиллаж байгаа юм. Тэгвэл  энэхүү худаг  ашиглалтад орсноор усан санд усаа нөөцлөхөөс гадна шинэ суурьшлын бүсийг цэвэр усаар хангах боломжтой болж байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ