Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу ундны уснаас хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Нийслэлийн төвлөрсөн хангамжийн 7 эх үүсвэр, Сүхбаатарын талбайн усан оргилуур бүхий байгууламжид байрлах ундны усны цорго болон дүүргүүд дэх ус түгээдэг, хүнсний үйлдвэрлэл явуулдаг иргэн аж ахуйн нэгжийн гүний худгаас ундны усны 33 дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораториор байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээг хийлгэн, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.
Хяналт шинжилгээний дүнгээр шинжилгээнд хамрагдсан ундны ус нь Монгол Улсад мөрдөж буй Цацрагийн аюулгүйн норм болон стандартын шаардлагыг хангаж байна.
Эх Сурвалж: НМХЕГ