Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханы замд хохирогсод Б.Энх-Амгалан гишүүнийг Үндсэн хуулийн Цэц дээр дууд


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан сонгогдсон тойрог болох Говь-Алтай аймагт байрлах Дархан цаазат газрын нэрийг өөрчиллөө гэж БОАЖ-ын сайдад уураа гаргах болжээ. Гэвч сайдын зүгээс хамгаалалтын захиргааг л нүүлгэсэн гэдэг тайлбар өгч байгаа юм.
Үнэхээр Б.Энх-Амгалан гишүүний хувьд газар нутагтаа сүрхий хайртай хүн үү гэвэл үгүй. Үгүй гэдгийнх нь баталгаа өнөөдөр ч газар нутаг нь талхлагдаж, иргэд эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа Дарханы замын асуудал.
 Б.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайд байх үедээ анх Дарханы замын асуудлыг эхлүүлж, тууз хайчилж зогссон хүн. Тухайн үедээ буюу 2019 оны зургаадугаар сард Дарханы замыг 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж байсан. Гэтэл өнөөг хүртэл энэ зам ашиглалтад ороогүй байгааг хэрхэн тайлбарлах вэ. 
Мэдээж Б.Энх-Амгалан сайд өөрөө зам барилгын ажил хийхгүй ч зөв менежментээр ажиллуулсан бол өдгөө Дарханы зам дардан сайхан болчихсон байх байв. Гэвч удирдлага менежментээр хангаж чадаагүйн горыг иргэд амсаж, хохирсоор байгаа.
Өнгөрсөн жил гэхэд иргэн А.Цэрэнбат Б.Энх-Амгаланг сайд байх үедээ сэндийчиж хаясан Дарханы замд хохирсон иргэдтэй нэгдэж, хохирлоо барагдуулахаар нэгдэнэ гэдгээ мэдэгдэж байсан. Тухайн үед Дарханы замыг хуулж хаяснаас хойш Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэнээр бол 16 иргэн амиа алджээ. Иргэн А.Цэрэнбаттай хамт гомдол мэдүүлэх 200 гаруй хүний ихэнх нь 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирол амссан гэж байв.
Гэвч Б.Энх-Амгалан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баруун, зүүн суганд наалдаж гүйсээр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх авч  өмнөх тойргоосоо зугтан Говь-Алтай руу харайлгасан.
Тэгсэн хэрнээ өнөөдөр Дархан цаазат газрын нэрийг өөрчиллөө гэж бухимдаж салбарын сайдыг нь "Үндсэн хуулийн Цэц дээр уулзъя" гэж сүрдүүлмэр аядаж байгаа нь Б.Энх-Амгалан зөвхөн өөрийг нь гишүүний суудалд үлдээх асуудлын төлөө л дуугардаг гэдгийн баталгаа ч гэж хэлж болно.
Хэрвээ тэр өнөөдөр Говь-Алтайгаас бус Дархан эсвэл Сэлэнгэ аймгаас сонгогдсон нэгэн байсан бол Дарханы замыг аль хэдийн дуусгачих байсан биз. Тийм учраас Дарханы замд хохирсон иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж, хамгаалахын тулд харин Б.Энх-Амгалан гишүүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгч үүрэг, хариуцлагыг нь ухамсарлуулах цаг нэгэнт болж.
Erennews.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ