Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улаанбаатар -Дархан чиглэлийн автозам энэ ондоо багтаж ашиглалтад орох боломжгүй болжээ


Улаанбаатар-Дархан чиглэлийн зам энэ жил ашиглалтад орохооргүй болжээ. Учир нь тус замын тендерт шалгарсан дөрвөн компаний нарийн мэргэжлийн инженер техникийн 105 ажилчныг оруулж ирж чадахгүй байна. Тус замыг ашиглалтад оруулж чадахгүй байгаа тул түр замын аюулгүй байдлыг сайжруулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай тулгарчээ.
Азийн хөгжлийн банк Улаанбаатар - Дарханы чиглэлийн 204 км авто замыг иж бүрэн шинэчлэх төслийг санхүүжүүлэхээр таван багцын ажилд олон улсын тендерийг зарласан. Өнөөдрийн байдлаар Дарханы тойргоос хонгор сумын цайдам хүртэлх тавдугаар багцын 30,5 км авто замын ажил хийгдэж байна. Улаанбаатараас Баянчандмань хүртэлх авто замын нэгдүгээр багцын ажлыг дөрөвдүгээр сарын сүүлчээр хийж эхэлсэн. Харин үлдсэн гурван багцын замын ажил өнөөдрийн байдлаар огт эхлээгүй байна.

ТҮР ЗАМЫГ ЗАСАЖ ЯНЗАЛЖ БАЙГАА БОЛОВЧ 10 ХОНОГИЙН ДАРАА АХИАД ЭВДЭРЧ БАЙНА

Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замд хяналт тавьж байгаа АЙ СИ ТИ консалинг компанийн зөвлөх С.Очирбат “Монголын туслан гүйцэтгэгч компани дөрөвдүгээр сараас ажлаа эхлүүлж, үерийн далан шуудуу болон гүүрэн байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна. Гэвч үндсэн гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид ирэхгүй бол замын хучилтаа хийж чадахгүй. Одоогийн байдлаар хятад компаний ажилчдыг хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй байгаа учраас Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын ажил энэ ондоо багтаж ашиглалтад орохгүй нь тодорхой болоод байна.

ОДООГИЙН БАЙДЛААР ХОЁР, ДӨРӨВДҮГЭЭР БАГЦЫН АЖИЛ ТАГ ЗОГСЧИХСОН БАЙГАА

БНХАУ-ын 105 ажилтан хүрч ирэх ёстой. Одоогийн байдлаар хоёр, дөрөвдүгээр багцын ажил таг зогсчихсон байгаа. Энэ хоёр багцын тус бүр дээр 25 хүн ирэх ёстой. Эдгээр хүмүүс дотор гол инженер техникийн хүмүүс байгаа. Тухайлбал, геодезийн, материалын, удирдах инженерээс гадна тоног төхөөрөмжийн гол хүмүүс болох чулуу бутлагч, хольц бэлтгэх үйлдвэрийн гол оператор ирэх байсан. Эдгээр хүмүүс машин техникийн түлхүүрийг аваад явчихсан. Эдгээр хүмүүс орж ирэхгүй бол үйлдвэрийн бааз хөдлөхгүй. Техник хэрэгслийг нь талбай дээр бүрэн угсарчихсан байгаа. Түр замыг засаж янзалж байгаа боловч 10 хоногийн дараа ахиад эвдэрч байна. Маш их хөдөлгөөнтэй зам дээр жолооч нар хурдтай давхиж байна. Автомашины дугуй, шил нь хагарч байна. Хөдөлгөөн ихтэй байгаа учраас байнгын арчилгаа хийх шаардлагатай байна. Тухайлбал, өдөр бүр нийт зам дээр ус цацлаа гэхэд бүтэн зуны хугацаанд гурван тэрбум төгрөг шаардлагатай байна. Ийм л хүнд байдалтай байгаа” гэв.

УЛААНБААТАР -ДАРХАНЫ ЗАМ ЭНЭ ОНДОО БАГТАЖ АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ БОЛОМЖГҮЙ БОЛСОН УЧРААС ТҮР ЗАМААР ДАХИН НЭГ ЖИЛ ЗОРЧИХ НЬ

Улаанбаатар -Дарханы зам энэ ондоо багтаж ашиглалтад орох боломжгүй болсон учраас түр замаар дахин нэг жил зорчих шаардалгатай болж байна. Өдөртөө 4-5 мянган тээврийн хэрэгсэл зорчдог замд түр зам хийхээр хэд хоног болоод эвдэрч, тоосжилт, чулуу ихтэй энэ замд зам тээврийн осол гарч хүний амь эрсэддэг.
Замын нөхцлийг сайжруулахын тулд нэлээд хөрөнгө шаардлагатай. Гэвч энэ санхүүжилтыг хаанаас хийх нь тодорхой бус байна. Зарим иргэдийн хувьд Монгол компаниуд авто замаа тавьж чадна. Дотоодын кампанийг оруулах хэрэгтэй гэж байгаа боловч Азийн хөгжлийн банк олон улсын тендер зарлаж хятадын компаниуд шалгарсан учраас гэрээг өөрчлөх боломжгүй байгаа аж. Коронавирусын цар тахлаас шалтгаалж Дарханы замын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орчихоод байна.
Энэ дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа боловч бодит амьдрал дээр иймэрхүү байдалтай байна. Б.Энх-Амгалан сайдаа Улаанбаатар -Дарханы чиглэлийн зам хаачсан бэ. Энэ замын ажил хэзээ дуусах вэ.. Коронавирусын цар тахлаас шалтгаалах зүйлс байгаа боловч бүтээн байгуулалтын ажил зогсч болохгүй.
Үндэсний шуудан

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ